Тэтгэврийн даатгалын сан

Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр

Тэтгэврийн даатгал нь нийгмийн даатгалыг 5 төрлийн сан дотор зонхилох үүргийг гүйцэтгэнэ.

Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчдад тогтоож олгох тэтгэвэр нь дор дурдсан 3 төрөлтэй байна. Үүнд:

  • Өндөр насны тэтгэвэр;
  • Тахир дутуугийн тэтгэвэр;
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр;

“Өдөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж, ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөстооцож зориулалтын сангаас насан туршид нь амьжиргааны эрх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө юм.

Өндөр насны тэтгэвэр авах эрх

Тухайн даатгуулагч иргэний шимтгэл төлсөн нийт хугацаа болон тэтгэвэр тогтоох сарын дундаж цалингийн хэмжээнээс хамаарч сард тогтоогдох тэтгэврийн хэмжээ нь өөр өөр байна.

Даатгуулагчийн шимтгэл төлж ажиллсан хугацаанаас хамааралтайгаар өндөр насны тэтгэврийг дараах журмаар тогтооно.

  • Өндөр насны бүрэн тэтгэвэр
  • Өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоох.

Даатгуулагчийн өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх нь дор дурдсан нас, шимтгэл төлж ажилласан хугацааны болзлыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд үүснэ.Үүнд:

Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх
Хөдөлмөрийн нөхцөл Хүйс /эр,эм/ нас Шимтгэл төлж ажиллавалзохих нийт хугацаа /жилээр/
1 Хэвийн нөхцөлд Эрэгтэй 50 20
эмэгтэй 55 20

 

Хөдөлмөрийн нэвийн бус нөхцөлд ажилласан  даатгуулагчийн тэтгэвэр

Хөнглөлттэй нөцөлөөр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх
Хөдөлмөрийн нөхцөл Хүйс /эр,эм/ нас Шимтгэл төлж ажиллавалзохих нийт хугацаа /жилээр Үүнээс:тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллсан байх хугацаа / жилээр /
Хөдөлмөрийн хүнд нөхцөлд Эрэгтэй 55 20 12 жил 6 сар
Эмэгтэй 50 20 10 жил
3 Хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд Эрэгтэй 50 20 10 жил
Эмэгтэй 45 20 7 жил 6 сар
Газрын доорх нөхцөлд Эрэгтэй 50 20 10 жил

 

Газрын доорх, хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцлийн болзлоор өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хувьд:

  • Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа (20 жил)-г хангсан байх;
  • Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа (7 жил 6 сар, 10 жил, 12 жил 6 сар)-г хангаж ажиллсан байх;
  • Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насан (45,50,55)-д хүрсэн байна.

Энэхүү дурдсан 3 болзлыг зэрэг хангаж ажиллсан нөхцөлд л даатгуулагч нь тухайн хөдөлмөрийн нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж ойлгоно.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн даатгуулагч эхийн өндөр насны тэтгэвэр

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн даатгуулагч эхийн хувьд дор дурдсан болзлыг хангаж ажилласан нөхцөлд өндөр насны тэтгэврийг хөнглөлттэйгээр тогтоолгох эрх эдэлнэ.

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн байх;
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн;
  • Тэтгэвэр тогтоолгох насан (51 нас)-д хүрсэн байх.

Өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоох

Даатгуулагч нь хүснэгтэнд заасан дор дурдсан насны болон ажилласан хугацааны болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэх журмаар тогтоолгох эрх эдэлнэ.

 

Үзүүлэлт Хэвийн нөхцөл
Нас Ажиллавал зохих хугацаа/жил/
Даатгуулагч Эрэгтэй 60 10-аас 20 хүртэл жил
Эмэгтэй 55

Санамж: Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэх журмаар тогтоох нөхцөлд дараах 2 тохиолдлыг харгалзан үзнэ.

  • Дээтгуулагч нь тэтгэвэр тогтоолгох насан /эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас/-д хүрсэн боловч тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доош жил төлж ажиллсан бол өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн  тогтоох эрх үүсэхгүй.
  • Даатгуулагчид өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоох тохиолдолд хөдөлмөрийн хөнглөлттэй нөхцлийг хэрэглэхгүй.

Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

Даатгуулагчийн өндөр насны тэтгэврийг дор дурдсан хувь хэмжээгээр тооцож тогтооно.Үүнд:

 

Хөдөлмөрийн нөхцөл
хэвийн хүнд Хортой,халуун Газрын доорх
Тэтгэвэр бодох хувь хэмжээ (хувиар)
А Б 1 2 3 4
1 Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 45
2 Тэтгэврийн даатгалын шимтгэлийн 20 жилээм илүү төлсөн жил тутамд өнлөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл огоно.
3 Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.
4 Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус байгагүй байна.

 

Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих тохиолдол

Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих тохиолдол.
1 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон
2 Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон
3 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон
4 Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажлаас чөлөөлөгдсөн байх
5 Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх
6 Тэтгэврийн даатгалын шгимтгэл төлж ажиллавал зохио хугацааны болзлыг хангасан байх

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх бичиг баримт

Даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараах бичиг баримтыг бүрдүүлж оршин суугаа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллагап ирүүлнэ.

1 Нийгмийн даатгалын дэвтэр
2 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
3 Шимтгэл төлж ажиллсан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
4 Шаардлагатай бол ажилд орсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, лавлагаа,
5 Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч , 6 настай болтол өсгөсөн 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
6 Ажилласан хугацааг сэргээн тогтоолгосон шүүхийн шийдвэр
7 3х4 хэмжээний зураг 2 хувь
8 Иргэний үнэмлэх

Тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрх

“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч байсан цалин хөдөлмөрийн хөлснөөс тооцож зохиулалтын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байгаа хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд даатгуулагч иргэн нь дор дурдсан болзлыг хангсан нөхцөлд тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрх эдлэхээр заасан. Үүнд:

  • Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн садвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсан:
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн.

Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоох

Аймаг , дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, түүний хугацааг тогттооно. Үүнд:

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг:

  • 70 ба түүнээс дээш хувиар тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд:
  • 50-70 хүртэлх хувиар тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн) алдсанд тус тус тооцно.

Тахир дутуугийн тэтгэвэр бодох хувь хэмжээ

Даатгуулагчдад тахир дутуугийн бүрэн тэтгэврийг дараах хувь хэмжээгээр тогтооно.

1 Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийг сарын дундаж хөдөлмөрийн хөлс , орлогын 45 хувиар болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1,5 хувьд оногдох хэмжээгээр тогтооно .
2 Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийг сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэсжээгээр тооцож тогтооно.
Санамж:Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй адил байна.

Тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрх

Даатгуулагч  тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрх нь дараах болзлыг хангасан нөхцөлд үүснэ.Үүнд:

Даатгуулагч нь:

  • Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар тогтоолгосон байх;
  • Нийтдээ 3-аас -20 хүртэл жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх

Энэ 2 болзлыг хангаж ажилласан даатгуулагч нь шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авна.

Тахир дутуугийн тэтгэвэр олгох хугацаа

Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь иргэнд тахир дутуугийн тэтгэврийг дараах хугацаагаар олгоно.

  • Хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар  нь сэргээгдэх хүртэл хугацаанд;
  • Тэтгэвэр авагч нас барвал нас барсны даргаанийн сар дуустал.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

Даатгуулагч нь тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход дараах бичиг баримтыг бүрдүүлж оршин суугаа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

1 Нийгмийн даатгалын дэвтэр
2 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр , архивын лавлагаа
3 Шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
4 ЭХМКомиссын акт
5 Өргөдөл болон 3х4 хэмжээний зураг 2 хувь

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр авах эрх

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь аажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж , ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжэээгчийн авч байсан цалин хөдөлмөрийн хөлснөөс хамааралтайгаар тооцож зориулальын сангаас хүүхдэд 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алвсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуульд нас  барсан даатгуулагч иргэн нь дор дурдсан нөхцөл болзлыг нагасан тохиолдолд түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд  тэжээгчээ алдсаны тэтгэвэр эрхтэй гэж заасан. Үүнд:

  • Тэжээгчийн асрамжид гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд байх;
  • Тэжээгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн байх, эсхүл нас барахын өмнөх 5 жилийн дотор нийтдээ 3 жилд нь шимтгэл төлсөн байна.

Тэжээгч нь дээрх 2 болзлыг зэрэг хангаж ажиллсан нөхцөлд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтооно.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрх

Тэжээгч нь дараах болзлыг хангаж ажиллсан нөхцөлд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтггэврийг хувь тэнцүүлэн тогтооно.Үүнд:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5-20 хүртэл жил төлсөн байх;
  • Нийтдээ 5-аас доошгүй жил үүнээс сүүлийн 1 жил нь тасралтгүй шимтгэл төлсөн байх.

Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд дараах хүмүүсийг оруулан тооцно. Үүнд:

  • Төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас (суралцагч байгаа бол 19)хүрээгүй хүүхэд;
  • Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн хүүхэд;
  • Хууль ёсоор тэжээх хүнгүй 16 нас хүрээгүй ач , зээ , төрсөн дүү;
  • Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд,  ач ,зээ,төрсөн ах ,эгч, дүү
  • Эрэгтэй нь 60 нас, эмэгтэй нь 55 нас хүрсэн эсвэл тахир дутуу болсон эцэг ,эх , эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү
  • 8 нас хүрээгүй хүүхэд хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү , ач зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг , эх буюу нөхөр ,эхнэрийн аль нэг (на хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр);
  • Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг эхийн адил;
  • Өөр төрлийн тэтгэвэр авдаггүй тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацаанд нь олгох.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлс , орлогын дундажаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ (хувиар)
3 ба түүнээс дээш 100
2 хүүхэдтэй 75
1 хүүхэдтэй 50

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход                                                                              бүрдүүлэх бичиг баримт

Даатгуулагч иргэн нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход дараах бичиг баримтыг бүрдүүлж оршин суугаа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

1 Нийгмийн даатгалын дэвтэр
2 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа
3 Шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторх дарааллсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
4 Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
5 Гэрлэлтийн баталгаа
6 Нас барсан тухай гэрчилгээ
7 16-19 хүртэл насны хүүхдийн сургуульд суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт
8 Өргөдөл болон 3х4 хэмжээний зураг 2 хувь

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох

Үйлдвэлэлийн осолд өртсөн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг түүний оршин суугаа аймаг, дүүргийн НДХ-ийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Даатгуулагчийн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдах ихэнх тохиолдолд нь түүний эрхэлж байсан мэргэжлийн ажилтай шууд холбоотой гарч байгаа юм.

Даатгуулагч нь мэргэжлээс  шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан бол түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ , хугацаа, шалтгааныг Мэргэжлийн өвчин судлалын төвийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Тахир дутуугийн тэтгэвэр бодох хувь хэмжээ

Үйлдвэрийн осол , мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн НДШ төлж , ажилласан хугацааг харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэврийг дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно. Үүнд:

  • Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогооос хөдөлмөрийн чадвараа 10 хувиар алдсан бол 10 хувиар;
  • Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос хөдөлмөрийн чадвараа 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр.

Тахир дутуугийн тэтгэврийн доод хэмжээ

Үйлдвэрийн осол , мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийн доод хэмжээгээр дараах байдлаар тогтоосон.

  • Дээрх шалгааны улмаас хөдөлмөрийн чадвараа 30, түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ нь ЗГ-ын тогтоосон  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар хуульчилсан.
  • Тахир дутуугийн тэтгэврийн доод хэмжээг ЗГ-ын 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор сард 105 300 төгрөгөөр шинэчилэн тогтоож 2010 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж байна.

Тахир дутуугийн тэтгэврийг олгох хугацаа

Нийгмийн даатгалын байгууллага  /байцаагч/ нь даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийг дараах хугацаанд олгоно.Үүнд:

  • Хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөсэхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл хугацаанд;
  • Тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоох баримтыг бүрдүүлэх хугацаа

Даатгуулагч нь тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход тухай өргөдөл, холбогдох баримт материалаа өөрийн оршин суугаа аймаг , сум , дүүргийн НДХ (тасаг,байцаагч)-т дор дурдсан хугацааны дотор бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд тэтгэврийг түүний хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн тогтоож олгоно.Үүнд:

  • Хөдөлмөрийн чадвар алдсанаас хойш 14 хоногийн дотор;
  • Хэрэв хүнднтгэх шалтгаантай байсан бол хөдөлмөрийн чадвар алдсанаас хойш 3 сарын дотор.

Санамж: Хэрэв даатгуулагч нь дээр дурдсан хугацааны дотор баримт материалаа бүрдүүлж ирүүлээгүй тохиолдолд НДХ (тасаг,байцаагч) нь тухайн даатгуулагчийн тэтгэврийг баримт материал бүрдүүлж ирүүлсэн өдрөөс эхлэн тогтоож олгоно.Үүүнд:

1 Нийгмийн даатгалын дэвтэр
2 Цалингийн тодорхойлолт
3 Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа, шалтгааныг тогтоосон тухай эмнэлэг хөдөлмөрийн магдалах комиссын акт
4 Үйлдвэрлэлийн ослын акт/ҮОТА-1/
5 3х4 хэхмжээний зураг 2 хувь
6 Өргөдөл

 

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай

Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барахаас өмнө НДШ-ийг хэдэн жил төлж , ажилласныг харгалзахгүйгээр түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадьаргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтооно. Өөрөөр хэлбэл ажиллаж байхдаа нас барсан тухайн даатгуулагчийн нас барахаас өмнө хэдэн жил шимтгэл төлж , ажилласныг харгалзахгүй гэсэн үг.

НД-ын байгууллага /байцаагч / нь тэжээгчээ алвсаны тэтгэвэр тогтоохдоо тухайн даатгуулагч шимтгэл төлж , ажиллаж байхдаа нас барсан эсэхийг л анхаарах шаардлагатай.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Үйлдвэрийн осол , мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо:

  • Даатгуулагчийн нас барсан шалтгаан;
  • Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээ;
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо гэх зэргийг харгалзана.

Тэжээгчээ алдсаны татгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлс , орлогоос хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоонд харгалзсан дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно.

 

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/
1 3 ба түүнээс дээш 100
2 2 хүүхэдтэй 75
3 1 хүүхэдтэй 50

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг дараах тохиолдолд зогсооно.Үүнд:

  • Тэтгэвэр авч байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нас барсан бол;
  • Тэтгэвэр авч буй хүүхэд 16 насан (суралцаж байгаа бол 19)-д хүрсэн бол.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох баримт материалыг бүрдүүлэх хугацаа

Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл, холбогдох баримт материалаа дор дурдсан хугацааны дотор бүрдүүлж өөрийн оршин суугаа аймаг, сум , дүүргийн НДХ (тасаг,байцаагч)-т ирүүлсэн тохиолдолд тэтгэврийг тэжээгчийн нас барсан өдрөөс эхлэн тогтооно.

  • Тэжээгчээ нас барнаас хойш 14 хоногийн дотор;
  • Хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол нас барнаас хойш 3 сарын дотор.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх  бичиг баримт материал

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохдоо дараах баримт материал бүрдүүлнэ:

 

1 Нийгимйн даатгалын дэвтэр
2 Цалингийн тодорхойлолт
3 Гэрлэлтийн баталгаа
4 Үйлдвэрлэлийн ослын акт /ҮОТА-1/
5 Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
6 16-19 насны хүүхэд нь суралцаж байгаа бол сургуулийн бичиг
7 Нас барсны гэрчилгээ
8 3х4 хэмжээний зураг 2 хувь
9 өргөдөл

Цэргийн тэтгэвэр , тэтгэмж авах эрх

Цэргийн тэтгэвэр , тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй.

  • Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал , офицер, ахлагч , түрүүч, байлдагч
  • Хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч , түрүүч, байлдагч
  • Дотоодын цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч , түрүүч, байлдагч
  • Тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч
  • Цагдаа, шүүхийн шинжилгээний , онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, комиссар, офицер, ахлагч байлдагч;
  • Дайчилгааны сургууль , цугларалтанд оролцож байгаа цэргийн үүрэгтэн
  • Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч
  • Цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч.

Цэргийн тэтгэврийн төрөл

  • Цэргийн алба хаасны тэтгэвэр
  • Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
  • Цэргийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр.

Цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авах эрх

Дараах болзлыг хангаж ажилласан албан хаагчид нь нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авах эрх эдэлнэ.

  • Цэргийн байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан
  • Цэргийн байгууллагад 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй
  • Байлдааны нисдэг тэрэгний нисэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан
  • Байлдааны тийрэлтэт снөөгч онгоцны жинхэнэ нисэгчээр 20-иос доошгүй жил цэргийн алба хаасан.

Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх

Цэргийн байгууллагад 10-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагч нь дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрх үүснэ.

  • Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
  • Биеийн эрүүл мэндээр
  • Цэргийн алба хаах нас хэтэрч

Цэргийн алба хаах насны дээд хязгаар

НД-ын байгууллага /байцаагч/ нь цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоох тохиолдолд тухайн цэргийн албан хаагчийн цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар харгалзан тогтооно.

Улсын Их Хурлаас 1992 онд баталсан “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д зааснаар цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг дор дурдсанаар тогтоосон. Тухайлбал:

Офицерын алба Цэргийн алба хаах насны дээд хязгаар
1 Дунд тушаалын офицер 45
2 Ахлах офицер 50
3 Дээд офицер 55
4 Санамж: Харин эмэгтэйчүүд ахлагч,офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно.

Өөрөөр хэлбэл НД-ын байгууллага /байцаагч/ нь цэргийн албан хаагчдад цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоох тохиолдолд дор дурдсан болздлыг зэрэг хангасан эсэх үндэслэлийг нягтлан шалгасан байх шаардлагатай . Үүнд:

  • Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан эсэх;
  • Дээр дурдсан 3 шалтгааны аль нэг шалтгаанаар цэргийн албанаас халагдсан эсэх
  • Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгээрт хүрсэн эсэх.

Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт

1 Хөдөлмөрийн дэвтэр /цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа, тушаал, цэргийн батлах, алба хаасан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр/
2 Цэргийн алба хаасан 20 жилийн доторх дэс дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
3 3х4 хэмжээний зураг 2 хувь
4 Өргөдөл

Цэргийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Тухайн цэргийн албан хаагч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлнийн 1 дэх хэсгийн 1,2,3-д заасан шалтгаанаар нас барсан тохиолдолд тэдний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Нас барсан цэргийн албан хаагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийг НД-ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан тооцно гэж ойлгоно.

НД-ын байгууллага нь нас барсан цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан хугацааг харгалзахгүйгээр цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алданы тэтгэвэр тогтооно.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ
1 3 ба түүнээс дээш 100
2 2 хүнтэй 75
3 1хүнтэй 50
4 Цэргийн албан хаагч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр , тэтгэжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин хөлсний 15 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл олгоно.
5 Цэргийн албан хаагч нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д заасан шалтгаанаар буюу цэргийн албан үүргээ биелүүлэхтэй холдогдсон ослын улмаас нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин хөлсний 10 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл олгоно.

Цэргийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход  бүрдүүлэх баримт

 

1 Хөдөлмөрийн дэвтэр /цэргийн алба хаасан хугацаа архивын лавлагаа, цэргийн батлах, алба хаасан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр/
2 Цэргийн алба хаасан хугацааны цалингийн тодорхойлолт
3 Гэрлэлтийн баталгаа
4 Албан үүргээ биелүүлэхтэй холбогдсон осолд өртөж нас барсан бол ослын акт
5 Нас барсан тухай гэрчилгээ
6 Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
7 16-19 хүртэлх насны хүүхдийн сургуульд суралцаж буй тухай тодорхйлолт
8 3х4 хэмжээний зураг 2 хувь
9 Өргөдөл

Цэргийн тэтгэвэр , тэтгэмж тогтооход баримтлах хугацаа

Цэргийн тэтгэвэр , тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд дараах цэргийн байгууллагад цэргийн жинхэнэ алба хаасан нийт хугацааг оруулан тооцно:

  • Зэвсэгт хүчний байгууллагад цэргийн албан хаагчаар ажилласан хугацаа
  • Хилийн цэргийн байгууллагад   албан хаагчаар ажилласан хугацаа
  • Дотоодын цэргийн байгууллагад цэргийн албан хаагчаар ажилласан хугацаа
  • Цагдаа, шүүхийн шинжилгээний , онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цэргийн алба хаасан хугацаа
  • Цэрэг , цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан хугацаа
  • Цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа

Цэргийн алба хаагчийн цэргийн болон энгийн байгууллагад ажиллсан хугацааг нэгтгэх буюу шилжүүлэн тооцох тохиолдол

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан зүйл, шинээр нэмж тусгасан. Тухайлбал:

  1. Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож НД-ын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно.
  2. Цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож НД-ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно.
  3. Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож НД-ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

Цэргийн алба хаасан хугацааг тооцох баримт материал

Цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нийт хугацааг дараах баримтыг үндэслэн тооцно. Үүнд:

  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа, цэргийн батлах
  • Цэргийн алба хаасан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр.

Санамж: 1995 оноос хойш цэргийн албыг байлдагч , түрүүчээр хаасан хугацааг зөвхөн НД-ын дэвтрийг үндэслэн тооцно.